tsag

0006

Wednesday, March 19, 2014

С.Дулам- Хүмүүн бичиг

Хүмүүн бичиг

Тэнгэр газар хоёрыг учруулж
Намираа хур орох мэт
Тэнүүн уйтан хоёрыг учирлаж
Морин хуур дарах мэт

Монгол бичгийн хичээл


Миний нутаг- Д.Нацагдорж

Д. Нацагдорж: Миний нутаг

Хэнтий, Хангай, Саяны өндөр сайхан нуруунууд
Хойт зvгийн чимэг болсон ой хөвчийн уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Би монголороо гоёдог

Би Монголоороо гоёдог
Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хүмүүний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн юм

Монголынхоо суу билигт найргачдын шүлгийг шимтмүй


Б. Ренчин - Монгол хэл

Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бү яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!

Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригий мину сэргээсэн,
Өөдлөн дэвжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн,
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл!

Мөрөн гол цутгалант, ширгэшгүй их далай мэт,
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч,
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл минь!

Sunday, March 16, 2014

монгол хэл, бичиг, уран зохиолтой холбоотой хаяг

Монгол хэлний эргэлзээтэй бичигддэг үгс

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас “Монгол хэлний зөв бичих дүрмийг боловсронгуй болгох мэргэжлийн зөвлөлгөөн”-ийг хэл бичгийн эрдэмтдийн дунд саяхан зохион байгуулсан билээ.

Тус зөвлөлгөөнөөр кирил бичгийн зөв бичих дүрэм болоод олон хувилбараар бичдэг үгсийг нэг мөр болгон оноон тогтоох асуудлыг хэлэлцсэн юм.

Түүнчлэн эргэлзээтэй бичигддэг нийт 700 орчим үгэн дээр санал солилцож эцсийн шийдвэрт өчигдөр хүрсэн байна.
Эдгээр үгс нь Төрийн хэлний зөвлөлөөр хэлэлцэгдэх бөгөөд энэ мэт нийтийн хэрэглээнд ашиглагдах эсэх нь удахгүй тодорхой болох аж.